Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТ-аас 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулж, өргөмжлөлийг гардуулах ёслолыг 2017.04.27-ны өдөр зохион байгууллаа. Энэ шалгаруулалтанд "Шунхлай" ХХК нь 30-р байранд, "Шунхлай Трейдинг” ХХК нь 62-р байранд шалгарлаа.

Тус компаниуд нь шатахуун түгээх станцад орчин үеийн, өндөр хүчин чадалтай шинэ технологиудыг нэвтрүүлж, ажилтны ур чадвар, үнэт зүйлүүдийг хөгжүүлэхэд онцгой анхаарахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж улсын төсөвт 2016 онд 60 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн байна.