ШУНХЛАЙ КОМПАНИ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖЭЭР ДАХИН ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран тухайн жилд улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, ажиллагсдын тоо зэрэг голлох үзүүлэлтүүдээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” ААН-г шалгаруулж, 2018.04.27-ны өдөр Төрийн ордонд шагналыг гардууллаа. Тус шалгаруулалтаар "Шунхлай" ХХК нь 37, "Шунхлай Трейдинг" ХХК нь 66-р байранд тус тус эрэмбэлэгдлээ. 

 Бид хэрэглэгч нэг бүрт хүрэх үйлчилгээгээ илүү сайжруулж, үйл ажиллагаагаа улс орны хөгжилд шинэ өнгө нэмэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө илүүтэй өгөхөд чиглүүлж, бизнесийн болон нийтийн эрх ашгийг зохистой хослуулан ажиллаж байна.

Цагийн уртад хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлье.